Цаг үеийн мэдээ

      Коста-Рикад мягмар гарагаас эхлэн ижил хүйстнүүд хоорондоо хууль ёсны дагуу гэрлэх боломжтой болж байгаа тухай тус улсын “El Mundo” сонин мэдээлжээ.

       Уг хэвлэлд тэмдэглэснээр, 2018 оны наймдугаар сарын 8-нд Коста-Рикагийн Дээд шүүхээс тус улсын Гэр бүлийн тухай хуулийн ижил хүйстнүүдэд гэрлэхийг хориглосон 14 дүгээр зүйлийг Үндсэн хуультай харшилдсан гэж үзжээ. Үүнтэй холбооотойгоор Дээд шүүх парламентад хандан ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль тогтоомж батлахыг уриалсан байна.

      Хэрэв холбогдох хуулийг 2020 оны тавдугаар сарын 26-наас өмнө батлахгүй бол энэ өдрөөс эхлэн ижил хүйстнүүдийн гэрлэлт автоматаар хууль ёсны болно гэж тухайн үед шүүхийн шийдвэрт тэмдэглэжээ.

      Коста-Рика ижил хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрсөн Төв Америкийн анхны улс болсон байна.

Таны сурталчилгаа