Цаг үеийн мэдээ

      Орост эмч нарын дунд коронавирусний халдварын өвчлөл бусад орнуудтай харьцуулахад 16 дахин их байна хэмээжээ.

Зураг дээрх энэ бүсгүй бол Тула хотын эмнэлгийн сувилагч юм. Халдварт коронавирусний эсрэг хамгаалалтын хувцастай ажиллахад маш их халуун, өмсөхөд хэцүү, тайлахад баримтлах дэглэм буруу байгаагаас үүдэн халдвар авч байна гэжээ.

      Сувилагч "Хамгаалалтын хувцас халуун бүгчим тул зөвхөн дотуур хувцсан дээрээ өмсөхөөр шийдсэн"  гэж тэрээр хэлжээ.  

     Уг зураг нийтлэгдсэний дараа сувилагчийг ажлаас нь халсан байна. Гэвч түүний тийм ч зөв зохистой бус хувцаслалтын талаар ямар нэгэн гомдол ирээгүй байна. 

     Дашрамд өгүүлэхэд БНСУ–ын Итивон дүүргийн клубээс халдвар авсан хүний тоо 200 давж, халдвар авсан байж болзошгүй хүмүүсээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмч сувилагчид майхан болон контейнерт байрлаж шинжилгээ авсан байна.  

    Гэвч лабораторийн ажилчид хамгаалах хувцастай удаан байснаас амьсгалын дутагдалд орж ухаан алдах хүртэл бэрхшээл тулгарч байгааг Солонгосын МВС телевиз мэдээлж байжээ.

Хөрвүүлсэн: Р.Сайхан–Уул

Таны сурталчилгаа