Цаг үеийн мэдээ

               Энэтхэгийн хууль сахиулагчид Пакистаны хилээс холгүй орших Кашмирын Катхуа хотоос нэгэн тагтаа шувууг барьж торонд хорьсон байна. Тагтааны хөлд нь тоо бүхий кодтой бөгж зүүсэн байжээ. Энэхүү тагтааг Пакистанаас илгээсэн тусгай бэлтгэгдсэн тагнуулч шувуу байж магадгүй хэмээн хардаж байгаа юм байна. Энэтхэгийн аюулгүйн албаны мэргэжилтнүүд тагтааны хөлд байсан бөгжний кодыг тайлахаар ажиллаж байгаа юм байна.

Гэхдээ энэ шувуу нь тагнуулч шувуу биш, хөлд нь зүүсэн бөгж нь зүгээр л эзэнтэй тэжээвэр шувуу гэдгийг нь илтгэх таних тэмдэг бүхий энгийн бөгж байх магадлал бас байгаа юм байна.

Эх сурвалж: Press Trust of India

Таны сурталчилгаа