Цаг үеийн мэдээ

2020.05.28 Пүрэв гараг

БИЛГИЙН ТООЛЛЫН: 6 Цагаагчин хонь өдөр

Наран ургах шингэх: 05:00-20:39.

Үс засуулбал: Өнгө зүс сайжрах сайн.

Барилдлага: Үл зохилдох

Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой. Үхэр, луу, нохой, хонь, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.

Эл өдөр туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу.

Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, мод тарих, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.

Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд, мал гадагш өгөхөд муу.  

Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа