Цаг үеийн мэдээ

           Манай хойд хөрш ОХУ-д 4 мянга орчим хүн коронавирусээр амиа алдаад байна. Амиа алдагсдын дунд эмнэлгийн 101 ажилтан байгааг ОХУ-ын эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Людмила Летникова танилцуулсан байна. Гэхдээ энэ нь 5 дугаар сарын 22-ны байдлаар гаргасан тоон судалгаа гэдгийг тэрээр хэлж байгаа юм.

            Цар тахлын анхны тохиолдол бүртгэгдснээс хойш ОХУ-д коронавирусээр  370 мянга 600 орчим хүн халдварлаж, 142 мянга 800 гаруй хүн эдгэсэн байна. Халдварын тохиолдлоороо манай хойд хөрш АНУ, Бразилийн дараа 3 дугаарт бичигдэж байгаа юм. Зөвхөн сүүлийн нэг хоногт халдварын 8915 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж: Вести

Таны сурталчилгаа