Сонгууль ойртож буй энэ өдрүүдэд “Улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал асуулга зохион байгуулж хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээ авна” гэсэн билээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт хийх, санал асуулга зохион байгуулж зөрчил гаргасан дөрвөн телевиз нэг веб сайтад арга хэмжээ авсан талаар мэдээллэв.
Тодруулбал, “ТВ 4”, Боловсрол, “ТМ”, “ТВ 10” зэрэг дөрвөн телевиз, Olloo.mn сайтад албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулжээ.