Цаг үеийн мэдээ

Монголбанкнаас өнөөдөр статистик мэдээллийн тоймоо танилцуулж, мэдээлэл хийлээ.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар "Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон. 

Энэ үед зургаан үүрэг даалгавар авснаас нэгдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар гурван ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авсан.  Үүнийг хоёрдугаар сард Парист болсон ФАТФ-ын хурлаар албан ёсоор зарласан.

Гэтэл энэ үед олон улсад цар тахал дэгдсэний улмаас ФАТФ-ын ICRG-н процессыг дөрвөн сараар хойшлуулсан. ФАТФ руу Монгол Улсаас Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч хандаж, хяналтын үйл явцаа үргэлжлүүлж, ажлаа цахимаар тайлагнаж, хамгаалах хүсэлтээ гаргасан. 

ФАТФ энэ хүсэлтийг хүлээн авч, тавдугаар сард ажлаа хамгаалахаар болсон. Ингэснээр тавдугаар сарын 11-нд үлдсэн гурван ажлаа хамгаалсан. Одоо үр дүнгээ хүлээж байна. 

Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна. Энэ бол урьдчилсан шийдвэр байх бөгөөд зургаадугаар сарын 24-нд албажих юм" гэлээ.

Таны сурталчилгаа