Цаг үеийн мэдээ

Гахайн махыг хүнсэндээ хэрэглэх дуртай хүмүүс маш олон бий. Тэгвэл гахайн мах элдэв хорыг өөртөө түргэн шингээдэг бөгөөд махаар нь дамжин хүнд элдэв төрлийн халдвар дамжих эрсдэл маш өндөр юм. 

Гахай юу ч хамаагүй иддэг. Бүр өөрийнхөө ялгадсыг хүртэл иднэ. Ялгадсаа иддэг нь гахайн өвчин маш хурдан тархах үндэс болдог. Мөн гахай нь бусад амьтныг бодвол их өвчилдөг. Мөн хүнийг үхэлд хүргэх маш аюултай олон өвчин тээгч болох янз бүрийн нян, шавьж гахайн ялгадсанд “цуглардаг”.  

Гахай хөлөрдөггүй тул аюултай хорт бодисууд агуулсан түүний хөлс биедээ үлдэж, маханд нь шингэдэг байна. Гахай хорт хавдраар яагаад тэгж их өвддөгийн шалтгаан энэ ч байж мэдэх юм.

Гахайн маханд байдаг хор өөрт нь огт нөлөөлдөггүй. (хорт хавдрыг эс тоовцол) Учир нь гахай маш тэсвэртэй. Жишээ нь хүн нүд ирмэхийн зуур үхдэг стрихин гэдэг хорыг гахай хялбархан тэсвэрлэж гардаг.

Могойноос хамгаалахын тулд гахайг ашигладаг. Өмнөд хэсгийн улс орнуудын фермийн эзэд гахайг могойноос хамгаалахын тулд үржүүлдэг. Могой хэзээ ч гахайнд халддаггүй. Могойн хорыг гахай тэсвэрлэж чаддаг.

 Гахайн маханд агуулагдах нян, шимэгч зэргийг нь ямар ч аюулгүй болгохын тулд боловсруулдаг хэдий ч гахайн махыг аюулгүй болгох ямар ч температур байдаггүй. 

Гахайн мах үхрийн махнаас 4 дахин их өөх агуулдаг. Өөх ихтэй мах их идвэл хэзээ нэгэн цагт зүрхний өвчнөөр өвдөнө.

Гахайн мах шингэхдээ удаан бөгөөд  хүний биед хамгийн багадаа 4 цагийн дараа шингэдэг. Бусад ямар ч хоол ийм удаан шингэдэггүй.

Хүний үхэж болох 30 орчим өвчнийг тэсвэрлэдэг гахай өөрөө эдгээр өвчнөөр өвчилдөггүй харин өвчин тээгч болдог байна.

Гахайн мах олон архаг хууч өвчнийг сэдрээдэг. Үүнд  ее мөчний үрэвсэл, бам, гэдэсний хижиг, ходоодны салст бүрхэвчний үрэвсэл, шархлаа, тархины гадна талын хавдар гэх мэт өвчнүүд орно.

Таны сурталчилгаа