Өнөөдөр БНСУ-ын Засгийн газартай Улаанбаатар хотыг барилгажуулах, ард иргэдийг орон сууцаар хангах, хүний нийтлэг эрхийг хамгаалж цахимаар хяналт тавих, ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах солилцох захидал болон зээлийн 4 гэрээ байгууллаа.
1.Солонго I, 2. Солонго II хороолол, 3. Баянголын аманд 381.5 сая ам.долларын санхүүжилтээр 7009 айлын орлогод нийцсэн болон түрээсийн орон сууц барих төсөл, 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем төслүүд хэрэгжихээр боллоо.
КОВИД-19 цар тахлын амаргүй үед Монгол Улстай хамтран ажиллаж, төслүүдийн бэлтгэл ажлыг хангахад туслалцаа үзүүлсэн БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун, БНСУ-ын ЭКСИМ банкны суурин төлөөлөгч Ли Ду-Хён нарт талархал илэрхийлье.
Эх сурвалж: НОСК