Цаг үеийн мэдээ

ОБЕГ-ын харьяа Хүнсний нөөцийн салбараас “Нэг өрхийн хүнсний багц”-ыг тоо хэмжээгээр нь бүрдүүлж, хүмүүнлэгийн тусламжаар иргэд болон гамшгийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд салбарын нөөцөд байгаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг “Нэг өрхийн багц” болгон савлах, хайрцаглах, пресслэх дамжлагын сав, баглаа, боодол болгон бэлтгэх тоног төхөөрөмжийг  олон улсын стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. 

Мөн ачигч нарын ажлыг хөнгөвчлөх, ажлын бүтээмжийг сайжруулахаар туузан дамжуулагч буюу конверийг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр “Нэг өрхийн багц”-ыг шаардлагатай тохиолдолд түргэн шуурхай савлан бэлтгэх, хүнсний бараа, материалын чанар байдлыг алдагдуулахгүй иргэдэд хүргэх, тээвэрлэлтийн үед гарах эрсдэлийг бууруулах боломжтой боллоо.

Дашрамд дурдахад Хүнсний нөөцийн салбар нь 2017 онд олон улсын ISO 9001:2015  (MNS ISO  9001:2016) стандартыг нэвтрүүлсэнюм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа