Энэ оны 3 дугаар сард 112 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн дэлхийн хамгийн өндөр настан эрэгтэй Роберт Уэйтон Их Британид таалал төгссөн байна. Тэрээр Японы иргэн 112 настай Титацу Ватанабэг энэ оны 2 дугаар сард таалал төгссөний дараа дэлхийн хамгийн ахмад эрээр тодорсон юм.
Харин дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй бол өдгөө эрүүл саруул байгаа 117 настай Японы иргэн Канэ Танака юм.
1908 оны 3 дугаар сарын 29-нд Халл хотод мэндэлсэн Их Британийн иргэн Роберт Уэйтон нь орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө нойрон дундаа амьсгал хураажээ. Түүнийг гэр бүлийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлсэн, хүн бүхэнтэй найрсаг харьцдаг, найз нөхөд олонтой ер бусын өвөрмөц хүн байсныг нь ар гэрийнхэн нь дурсан бичжээ. Эцсийн амьсгал хураах хүртлээ тэрээр ном, сонин уншиж, улс төр, эдийн засаг, байгаль экологийн тухай өргөн мэдлэгээ хуваалцсаар ирсэн тухай мөн гэрийнхэн нь дурссан байна.
Роберт Уэйтон инженерээр ажилладаг байсан бөгөөд Тайвань, Япон, Канад улсуудад удаан хугацааны томилолтоор ажиллаж байжээ. Тэрээр 2 хүүхэд 10 ач, 25 ачинцартай юм байна.
Эх сурвалж: ВВС