Тавдугаар сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 29-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 967 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Хүлээн авснаас дуудлага мэдээллээс 696 нь зам тээврийн ослын шинжтэй байсан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтжээ.
Тавдугаар сарын 26-ны шөнийн 23:05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэр асфальтан замд Nissan Bluebird маркийн А жолоочтой автомашин нь зогсоол зогсож байсан Dayun маркийн ачааны автомашины араас мөргөж, Nissan Bluebird маркийн жолооч 30 настай, эрэгтэй А-гийн амь нас хохирчээ.
Тавдугаар сарын 27-ны өглөөний 07:30 цагийн орчимд БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ДЦС-4 салбарын төмөр зам дээр 31 настай, эрэгтэй Г нь галт тэргэнд мөргүүлж амь нас нь хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.