Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж байсан.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт болж, Шүүх бүрэлдэхүүн яллагдагч Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл Т.Билэгжаргалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Учир нь, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болж ирээгүй учир түр саатуулах юм. Харин шийдвэр албажиж ирсний дараа ялыг нь эдлүүлэх хорих ангид хуваарилж, ялыг нь эдлүүлэх юм байна.