УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Сүүлийн үед гурван удаагийн татан авалтыг олон байгууллага хамтран ажиллаж, 740 иргэнийг эх оронд нь авчирлаа. Нийт 799 хүн татан авах ажиллагаанд оролцсон байна.
Алтанбулаг боомтоор иргэдээ татан авахад төмөр замын байгууллагатай хамтарч, төлбөрийг нь орон нутгийн тарифаар буюу 27 мянган төгрөг болгосон. Татан авах ажиллагаа нь амар хялбар ажил биш бөгөөд үүнд олон хүний хүчин зүтгэл шаардагддаг" гэсэн юм.
ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/zugii/videos/995535187545233/