Цаг үеийн мэдээ

      Онон голын нэрээр нэрлэгдсэн Онон хөхөө хуурай газрын ямар ч шувууны хийж байгаагүй урт нүүдлийг хийжээ.  2019 оны 6 сарын эхээр Хэнтий аймгийн Хурхын шувуу бөгжлөх суурингаас Mongolian Cuckoo Project-ын шувуу судлаачид 2 зүйлийн 5 хөхөө шувуунд бичил GPS суулгаад зайнаас тандсан байна.

     Намар эдгээр шувууд өмнө зүгийг зорьж, Африкийн Замбиас 12 мянган километрийг туулж Монголдоо иржээ. Уг тэсвэртэй шувуу Энэтхэгийн далай дээгүүр зогсохгүйгээр 2600 орчим километр нисжээ.

Онон Кени, Энэтхэг, Бангладеш зэрэг орнуудын дээгүүр 60 километр цагийн дундаж хурдтайгаар хүчтэй салхи шуургыг сөрөн ниссэн байна.  Замдаа GPS унах, зарим нэг нь Хятадын нутагт үлдсэн гэх мэтээр цөөрсөөр  Онон нэрт хөхөө нийт 16 орны 27 хил дамнаж ниссээр Хэнтий аймагт буусан баяртай мэдээ иржээ.

   

    Ононгийн  ниссэн маршрутыг харуулбал Монгол - Хятад - Мьянмар - Энэтхэг - Бутан - Энэтхэг - Балба - Энэтхэг - Пакистан - Оман - Саудын Араб - Йемен - Саудын Араб - Эритрей - Этиоп - Кени - Танзани - Замби - Танзани - Кени - Сомали - Энэтхэг - Бангладеш - Энэтхэг - Бангладеш - Мьянмар - Хятад - Монгол гэх дараалалтай ниссэн байна. 

       Гайхамшигт тэсвэртэй хөхөө Онон эх орондоо тавтай морилно уу. 

Таны сурталчилгаа