Нарлаг зуны өдрүүд эхэлсэн ч ойрын өдрүүдэд хур бороо элбэгтэйг цаг уурын албанаас анхааруулж буй.
Аливаа нөхцөл байдлыг өөртөө ашигтай хөрвүүлж чаддаг загварлаг бүсгүйчүүддээ усны гутлыг хэрхэн донж маягтай өмсөж болох тухай зөвлөгөөг хүргэж байна.
Юуны өмнө дизайнерууд шинэ улиралд зориулан комбат, богино түрийтэй, сонгодог гээд төрөл бүрийн усны гутлын загваруудыг санал болгосон байна. Хэрэв та сонгодог загварын усны гутал хайж байгаа бол Hunter, Everlane, Aigle зэрэг брэндүүдэд анхаарлаа хандуулж болох юм.
Загварын блогерууд усны гутлыг зөвхөн жийнс, легинс дээр өмсөхөөс гадна юбка, даашинз, ажил хэрэгч хүрэмтэй хослуулан загварлаг төрх бүрдүүлж байна.
Тухайлбал богино түрийтэй усны гутлыг Эмили Синдлев, Камилла Шарриер нарын адилаар бэлтгэлийн өмд, А силуэттэй даашинзтай хослуулж болох бол урт түрийтэй загварыг Перниль Тейсбекийн хувцаслалтаас урам зориг аван сафари хэв маягтай даашинз, oversize пиджактай хослуулаарай.
Ямартай ч усны гутал бол зөвхөн чөлөөт хэв маягтай загвар гэдэг ойлголтоос татгалзаж, аль болох олон төрлийн загваруудтай хослуулан туршилт хийгээрэй.
Эх сурвалж: Бюро.мн