НМХГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 01/13 дугаартай “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 57 аж ахуй нэгж иргэнд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар:
-“Маргаз трейд” ХХК,
-“Эрхэс есүхэй” ХХК,
-“Хоо толгой” ХХК,
-“Дэвжих долоон бурхан” ХХК,
-“Шаргай бүүдэй” ХХК,
-“Виктор сан” ХХК,
-“Болор тайж” ХХК,
-“Хонины орд” ХХК-ий хүнсний дэлгүүрт хүнсний бараа бүтээгдэхүүнээ түгээлтээр хүргэн үйлчилж буй аж ахуй нэгж, иргэдийн тээвэрлэлтийн байдалд хяналт хийсэн байна.
Хяналт шалгалтаар:
-Зориулалтын тээврийн хэрэгсэлгүй,
-Ахуйн барааг \угаалгын нунтаг, саван\ хүнсний бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэх,
-Тээврийн хэрэгсэл нь подон тавиургүй,
-Тээврийн хэрэгслээ угааж цэвэрлэж халдваргүйтгэл хийлгээгүй,
-Жолооч, түгээгч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаагүй зэрэг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэг зааснаар торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ.