Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/01 дүгээр тушаалаар 2020 оныг “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарласан.
Энэхүү ажлын хүрээнд Дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны дарга Л.Халтараар ахлуулсан бүрэлдэхүүнтэйгээр тус яамны харьяа газар, байгууллага, аж ахуйн нэгжийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үзлэг тавдугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Зүтгүүрийн депо”-гоос эхэллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаартай удирдамжийн дагуу харьяа газар, байгууллага тус бүрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.