Цаг үеийн мэдээ

2020.05.30 Бямба гараг

БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

Харагчин тахиа өдөр

Наран ургах шингэх: 04:58-20:41

Үс засуулбал: Нас уртасна

Барилдлага: Түлэх

Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.

Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

Эл өдөр дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу.

Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа