Тавдугаар сарын 29-ны өдөр 15:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Ар гүнтээр Партизан явах замд Subaru Imprezza маркын автомашины жолооч Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад /1,26%-ийн согтолттой/ замын чиглүүлэгч бетонон шон мөргөжээ.
Мөргөлтийн улмаас онхолдож хамт зорчиж явсан өөрийнх нь 3 болон 5 настай хүүхдүүд нь автомашины цонхоор шидэгдэж маш хүнд гэмтсэн осол гарлаа. Ослын улмаас гэмтсэн хүүхдүүд ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биeийн байдал хүнд байгаа юм.
Ухамсарт хүн та согтуугаар бүү жолоо бариач!!!
Бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг яагаад өөрсдөө хохирооно вэ!!!