Цаг үеийн мэдээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу 14 дүгээр хорооны 18 дугаар байрны 6 давхраас 3 сартай нялх үрээ тэвэрсэн 37 настай эмэгтэй үсэрсэн ноцтой хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.

6 давхраас унасан эмэгтэйн аарцаг задарч, хүнд бэртэж, хүүхдийн хамт түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн ч амьсгал хураасан байжээ. Одоогоор хэрэг шалгагдаж байгаа учир ямар шалтгаанаар үсэрч унасан болохыг хэлэх боломжгүй, харин хэргийн газар байсан 2 эрэгтэйг баривчилсан гэдгийг цагдаагийн алба хаагч мэдээллээ.

Хэргийг шалган Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Таны сурталчилгаа