Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах "ГССҮТ нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Халдвартай тохиолдол илэрсэн даруйд бэлэн байдлыг хангаж ажиллах нийт 50 ортой тусгаарлах өрөөг тохижуулж, тоног төхөөрөмжийг нь ханган, эмч, эмнэлгийн ажилчдадаа сургалт, зөвлөгөөг өгсөн. Нийт 147 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдалд ажиллаж байна" гэлээ.