Эрүүл мэндийн яамнаас айл, өрхүүдэд зусланд гарахдаа юунд анхаарах талаар зөвлөмж гаргажээ.
Цэвэрлэгээ, ариутгал:
• Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх,
• Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах,
• Хорхой, шавьжны устгал хийлгэх,
• Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)
Айл өрхөд:
• Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх,
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх,
• Гэртээ олон хүн цуглуулахгүй байх,
• 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих,
• Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх,
• Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах,
• Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэх,
• Аль болох ил задгай хоол, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх,
• Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх.