Цаг үеийн мэдээ

Америкийн реалити шоуны од, 22 настай Кylie jenner-г өнгөрсөн онд Форбс сэтгүүл “Өөрийн хүчээр хөрөнгөжсөн хамгийн залуу тэрбумтан” хэмээн зарлаж байв.

Түүний байгуулсан Kylie Cosmetics компанийн үнэлгээ $1.2 тэрбумд хүрсэн бөгөөд сүүлд эзэмшлийнхээ 51 хувийг гоо сайхны Coty компанид зарсан юм.

Тэгвэл Кylie jenner татварын хэмжээгээ худал мэдүүлж, хиймлээр хөрөнгийн хэмжээгээ өсгөсөн болохыг Forbes-н сэтгүүлч Чэйз Питерсон, Мэделин Бэрг нар илрүүлснээ мэдээлжээ.

Тэд өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ийм аргаар хөрөнгөө хиймлээр өсгөж байсныг жишээ болгон дурдсан байна.

Forbes-н шинэ тооцооллоор Женнерийн хөрөнгө $900 сая хүрэхгүй хэмжээтэй болж байгаа ажээ.

Дээрх мэдээг няцаасан мэдэгдлийг Кylie jenner твиттер хуудсандаа гаргасан байна. Тэрээр “Би өөрийгөө тэрбумтан болсон гэж өргөмжлөхийг хэнээс ч гуйж байгаагүй, бас хуурамч мэдүүлэг өгч байгаагүй. Миний хэр их мөнгөтэй вэ гэдгээс илүү чухал 100 асуудлыг би яг одоо жагсааж чадахаар байна” гэж бичжээ.

Таны сурталчилгаа