Цаг үеийн мэдээ

        Энэтхэгт нэг хоногийн дотор халдварын 7934 тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 173763-т хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөө өглөө мэдээллээ. Тус улсад өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.

Энэтхэгт баасан гаргийн байдлаар халдвар авсан 82369 хүн эдгэрсэн бол 4971 хүн нас баржээ. Мөн 86422 өвчтөн эмчлүүлж байна. Халдвар хамгийн их тархсан Махараштра мужид 62228 хүн халдвар авч, 2098 хүн нас баржээ.

Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт жагсаж буй Тамилнад мужид халдварын 20246 тохиолдол бүртгэгдэж, 154 хүн нас барсан бол тус мужийн араас Дели, Гужарат, Ражастан, Мадхья Прадеш, Уттар Прадеш муж бичигдэж байна. 

Энэтхэг халдварын тархалтыг хязгаарлахын тулд орон даяар тогтоосон хөл хориог үе шаттайгаар сулруулж байгаа бөгөөд дөрөв дэх үе шат ням гарагт дуусах юм.  

Таны сурталчилгаа