Цаг үеийн мэдээ

ХОНЬ

Ажил, мөнгө санхүү: Энэ сард ажилдаа гол анхаарлаа хандуулж, гэр бүлийнхээ асуудлыг түр хойш тавих хэрэгтэй болох нь. Мөн дээрээс нь амьдралын чухал зорилгодоо хүрэхийн тулд илүү бүтээлч, уян хатан байхыг чамаас од эрхэс шаардаж байна. Зорилгодоо хүрэхийн тулд ганц чиний хүчин зүтгэлээс гадна бусад хүмүүсийн ч тус маш их хэрэг болно гэдгийг санаарай. Бизнес эрхлэгчдийн хувьд сарын эхний хагасыг дуустал бүх зүйл төлөвлөгөөний дагуу, амжилттай өрнөнө. Энэ сарын турш санхүүтэй холбоотой бэрхшээлүүд сайнаар шийдвэрлэгдэх болно.

Хайр дурлал: Сарын сүүлээр хосуудын дунд бага зэрэг үл ойлголцол үүснэ. Хайртай хүн чинь чамайг гонсойлгох үйлдэл гаргаж мэднэ. Жирэмслэхээр төлөвлөсөн бүсгүйчүүд сайхан мэдээ сонсох болно. Харин ганц бие хүмүүс өөрийн хайраа хамт олон дундаасаа олж магадгүй.

Эрүүл мэнд: Энэ сард эрчүүд эрүүл мэнддээ анхаарууштай ба үе мөч нь өвдөж болзошгүй. Харин эмэгтэйчүүд сав дотор эрхтнээ анхаарвал зохистой.

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та бусдын оролцоогүйгээр бие даасан шийдвэрүүд гаргах бөгөөд тэдгээрийнхээ хүчээр төлөвлөсөн, зорьсон зүйлдээ санаснаасаа эрт хүрнэ. Од эрхсийн зааснаар та яг одоо карьерынхаа оргилтой тун ойрхон байна. Таны нийгэмд эзлэх байр суурь дээшилснээр түүнийг даган санхүүгийн орлого ч сайжирна. Ажлын газраа солих юм уу, тушаал дэвшихэд өөрийн зүгээс их хэмжээний хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хэн нэгэн чамд санаанд оромгүй гэнэтийн хөрөнгө бэлэглэх, эсвэл өвлүүлэх болно. Ер нь л энэ сар таныг тийм ч их зовоохгүйгээр орлогожуулах бололтой.

Хайр дурлал: Хайр дурлалын амьдрал тийм ч ойлгомжтой бус байна. Хосуудын харилцаанд гэр бүлийнхний оролцооноос болж уур амьсгал суларч магадгүй. Сарын эхний долоо хоногийн төгсгөл гэхэд эдгээр асуудлууд шийдэгдэнэ. Хайрттайгаа цуг амралт зугаалгаар явах нь сайхан эмчилгээ болно.

Эрүүл мэнд: Дархлаа суларч, бие тавгүйтэхийг анхааруулж байна. Энэ нь магадгүй ажлын ачаалал ихэдсэнтэй холбоотой байх боломжтой. Сайн амарч, бясалгаж, тайвшрахад бие буцаад сайжирна.

ИХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сар ихрүүдийн хувьд карьер санхүү гэдэг үгээр тодорхойлогдоно. Удаан хугацаанд хүсч зорьж ирсэн зүйл чинь бодит болно. Өөрөө өөртөө үнэнч, тууштай байхад чинь од эрхэс туслах ба сарын 25-наас эхлэн амьдралд чинь томоохон өөрчлөлт гарна. Хувийн зорилгодоо хүрэхийн тулд бусдаас тусламж хүсэлгүй өөрийн чадлаар зүтгэх ба өөрөөсөө өөр хэнд ч найдах хэрэггүй гэдгийг сайн ойлгох нь ээ. Сарын турш мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээр хичээх ба үүний хүрээнд зарим нь хилийн дээс алхана. Хилийн чанад дахь аялал цааш цаашдын карьерт чинь эергээр нөлөөлнө. Боловсролын салбарт хүчин зүтгэж яваа нэг нь удаан хугацааны хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Харин ажил горилож яваа заримд нь хэд хэдэн боломжийн хувилбар энэ сард гарч ирэх нь ээ. Огт төсөөлөөгүй газраас чамд орлого орж ирэхээс гадна хайртай хүн чинь чиний санхүүгийн өсөлтөд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Хайр дурлал: Энэ сард ганц бие хүмүүс ирээдүйнхээ талаар ул суурьтай тунгааж, амьдралыг харах өнцгөө шинэчлэхийг хүснэ. Харин нэгэнт гэр бүлтэй болсон хүмүүс бага зэрэг сорилттой нүүр тулахдаа бэлэн байгаарай. Гэр бүлийн чинь гишүүдээс ажилдаа томоохон амжилт гаргаж мэдэх ба тухайн үед гэрийнхэндээ юу юунаас илүү анхаарал халамж тавихыг од эрхэс зөвлөж байна.

Эрүүл мэнд: Ажил хэргийн стрессээс шалтгаалж эрүүл мэндэд чинь өөрчлөлт орж мэднэ. Хамгийн чухал гэсэн ажил дээрээ л төвлөрч, ажиллаж байх үедээ завсарлага авч, өөрийгөө амрааж байгаарай. Йог, бясалгал гэх мэт тайвшруулах зүйлс чамд тусалж чадна.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард гэр бүл, карьерийн хувьд хувийн хүсэл, зорилго давамгайлах болно. Гэр бүлийн гишүүд чинь чиний ажил, мэргэжлийн зорилгыг ойлгож чин сэтгэлээсээ дэмжиж тусална. Ажилгүй байгаа хүмүүст боломжийн ажилд орох боломж бүрдэнэ.Энэ сард та санхүүгийн тал дээр гайхалтай сайн байна.Орлого ихсэж, сэтгэл санаа чинь сайн байх ба технологи, эрүүл мэндтэй холбоотой зүйлс дээр хөрөнгө оруулбал сайн. Хилийн чанадаас орлого орж ирэх магадлалтай байна. Мөн өр, зээлтэй байгаа бол түүнийгээ дарах боломж гарч ирнэ. Шинэ ажил эхлүүлж байгаа хүнд тусламжийн гараа сунгах юм бол түүний хариу чамд илүү томоор ирэх болно.

Хайр дурлал: Энэ сард ганц бие мэлхийнүүд ажлын талбар дээрээс хайраа олох магадлал өндөр. Нэгнээ илүү таньж мэдэн, хөгжилтэй сайхан харилцаа үүсэх нь. Гэвч энэ харилцааг амжилттай болгохын тулд чи өөрөөсөө бага ч гэсэн хичээл зүтгэл гаргахгүй бол удалгүй төгсгөл болох магадлалтай. Хостой мэлхийнүүдийн хайр дурлалын асуудалд гэр бүлийн ахмад гишүүдийн зүгээс саад, тотгор ирж магадгүй байна. Мөн хувийн карьер, хайр дурлалын харилцаа хоёрын дунд зөрчил үүсэх болно.

Эрүүл мэнд: Энэ сард Мэлхийнүүдийн эрүүл мэнд маш сайн байх болно. Гэсэн ч дасгал хөдөлгөөнтэй байж өөрийгөө сэтгэл санаа болоод бие махбодийн хувьд дэмжиж, анхаараарай.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил ихтэй ч амьдралаас таашаал авсан сар болно.Ажил мэргэжлийн болон гэр орны асуудлууд чиний хувьд тэнцүүхэн чухал байр суурийг эзлэх сар ирж байна. Хувийн амбиц, хүсэл тэмүүлэлд чинь өөр хүмүүсийн сонирхол нөлөөлнө. Зорьсон зорилгууддаа хүрэхэд чинь чиний нийгэмтэй харьцах чадвар чухал нөлөөтэй. Сарын турш чи нэгэн том ажил, төслийн ард гарахаар хичээнгүйлэн ажиллах бөгөөд энэ нь чиний бүх эрч хүч, анхаарлыг өөртөө татах болно. Үүнийгээ амжилттай дуусгахад эрүүл мэндийн байдал чухал нөлөөтэй. Гэр бүл, хамтран ажиллагсдын чинь зүгээс чамд хангалттай их дэмжлэгийг олгоно. Зорилгодоо хүрэхийг хүсэж л байгаа бол хамтран ажиллагсаддаа уриалгахан, найрсаг ханд.

Энэ сард санхүүгийн байдал чинь “эрүүл саруул” байх болно. Чи мөнгөө бодлоготойгоор зарцуулж чадна. Өндөр төсвөөр худалдан авалт хийх хэрэггүй.

Хайр дурлал: Зүрхэнд шинэхэн хайр цэцэглэх ч ажил болон гэр бүлийн асуудлуудаас болоод хязгаарлагдмал байдалд орж магадгүй. Ганц бие арслангийнханд найз нөхдийн сүлжээгээр дамжин гэнэтийн таатай учрал тохионо. Гэр бүлтэй арслангийнхны хувьд хайрт чинь чамайг санхүүгийн амжилт гаргахад том дэм болно. Хань ижил, үр хүүхдүүд чинь чамтай илүү их цагийг өнгөрүүлэхийг хүсч байна шүү.

Эрүүл мэнд: Ажлын ядаргаанаас болж бие суларч магадгүй. Оюун санаагаа тайван байлгаж энергийн түвшингээ эргэн ахиулаарай.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Карьер, ажил мэргэжилтэй холбоотой сэдвүүд энэ сарын турш анхаарлын төвд байна. Ажлын байран дээрх харилцаа болоод түншийн харилцаан дээр сайтар анхаараарай. Энэ сард охиныхны ажил, мэргэжилтэй холбоотой зорилт биелэх эсэх нь харилцаанаас л хамаарах төлөвтэй байна. Өдөр тутмын ажлаас илүү дараа дараагийн том алхмууддаа анхаарч, төлөвлөгөө гаргавал сайн. Охины ордныхон төрөлхийн ажлын байран дээрх өрсөлдөөн болоод ялалтад дуртай хүмүүс учраас өөрсдийгөө энэ сард ч маш ихээр дайчлах бололтой. Хувийн бизнес эрхлэгчид томоохон өөрчлөлттэй нүүр тулна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил эрхэлдэг Охиныхны хэсэг хугацаанд уналтад ороод байсан нөхцөл байдал нь сэргэж, сайхан цаг үе ирнэ. Ирэх сарын турш Сугар гариг охиныхонд ээлтэй байрлалд байх учир, мөнгөний урсгал сайн байх болно.Өр төлбөрөө төлж дуусгахад анхаарвал үр дүнтэй. Санхүүгийн ур чадвараа дээшлүүлэхээр суралцаж, ажиллаж байгаа чинь үр дүнд хүрч ашигтай хөрөнгө оруулалт хийнэ.

Хайр дурлал: Сарын турш гэр бүлийнхэндээ анхаарал хандуулаад хайр дурлалын талбарыг түр хойш тавих бололтой. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэндийн асуудал чиний санааг маш ихээр зовоох болно. Ганц биечүүд шинэ хүнтэй танилцах хэдий ч болзох, дотносох хугацааг бага зэрэг хойшлуулах болно. Мөн тогтвортой харилцаа үүсгэх талаар ч дараа сар бодсон нь дээр.

Эрүүл мэнд: Охиныхон гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцаагаа сайжруулснаар сэтгэл санаа хөнгөн байж стресст автах нь бага байна. Гэвч сарын сүүлээр дархлаагаа сайжруулахад анхаарвал сайн. Спортоор хичээллэх нь бие эрүүл мэндэд чинь тустай.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард жинлүүрүүдийг гэр бүл, орон гэртээ анхаарал хандуулах хэрэгтэйг сануулж байна. Мөн тавьсан зорилгодоо бусдын тусламжтайгаар хүрч чадах ба өөрийн авьяас чадвараа ашиглан сайхан боломжийн үзүүрээс атгах болно. Чиний авьяас олонд хүлээн зөвшөөрөгдөх үед чи ажилдаа улам илүү дуртай болж сэтгэл хангалуун байна. Чамд итгэх олонхийн итгэл маш сайн байх болно. Сайн найз нарынхаа тусламжтайгаар ажил чинь амжилттай байна. Ажил хэрэг чинь нөлөө бүхий холбоо сүлбээний ачаар цэцэглэх болно. Энэ сард урьдынхаасаа илүү их хичээл зүтгэлтэй, эрч хүчтэй байх учраас санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд хичээнэ. Ингэснээр чамд илүү их мөнгө орж ирэх болно. Орлого олохоос зарах нь хэцүү учраас ухаалгаар зарцуулах тал дээр анхаараарай. Биет хөрөнгө болговол сайн хэмээн од эрхэс зөвлөж байна.

Хайр дурлал: Ганц бие жинлүүрүүд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсээс хайраа олно. Харин хоорондоо эвтэй байдаг хосуудын хувьд сарын сүүлээр харилцаанд чинь асуудал үүсч болзошгүй. Таны гэр бүлийн хүн хааяа мөнгөний асуудлаа найз нөхөдтэйгөө хольчихдог шиг та ч бас өөрийн ажлаа гэр бүлийнхээ орчинд оруулах гээд байж магадгүй. Харилцан буулт хийснээр ойлцолцолд хүрч чадна.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд та энэ сард гайхалтай байх болно. Өмнө нь байгаагүй их эрч хүч танаас ундарч, ямар ч ажлыг биед төвөггүйгээр хийж гүйцэтгэнэ. Харин хүүхдүүдийнхээ дархлааг дэмжихээ мартуузай.

ХИЛЭНЦ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард гэр бүл, гэр орны дотоод асуудлууд хөвөрнө. Өөртэйгөө ярилцаж, сэтгэлийн тэвчээртэй байх нь тэдгээр асуудлуудыг давж гарах хүчтэй байхад чинь тусална. Харин карьер, ажил мэргэжлийн хувьд чи яг зөв замаараа явж байна. Хувийн амбицаас илүү ажил мэргэжлийнхэ зорилтыг биелүүлэхээр хичээж, шинэ гэрээ хэлцэл, түншлэлийг амжилттай болгохоор ажиллана. Ажлын байрны уур амьсгал нөхөрсөг, эелдэг, багийн ажиллагаа үр дүнтэй сайн байх болно. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж, өөрийнхөө ирээдүйн талаар бодох цаг гарна. Ажилдаа дуртай байхын сайн сайхан талуудыг маш ихээр мэдэрнэ. Сарын дунд үе хүртэл санхүүгийн нөхцөл байдал төдийлөн сайнгүй байж мэдэх юм. Гэр бүлтэй холбоотой ихээхэн зардал гарах хэдий ч сарын сүүлээр чи тэднээсээ дэмжлэг авч өвлийг өнтэй давж чадна. Санхүүгийн мэдлэгээ илүү сайжруулснаар түрийвч рүү чинь мөнгөний урсгал нэмэгдэх болно.

Хайр дурлал: Тогтвортой харилцаа хүсэж байгаа ганц бие хилэнцүүдийг гэртээ зүгээр суулгүй бүлгийн үйл ажиллагаанд хамрагдаж, орчноо солихыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэлийн шархтай хилэнцүүд өнгөрсөн явдлыг өнгөрсөнд нь үлдээгээд өөрийгөө хайрлаж чадвал жинхэнэ хайр удахгүй чамайг тосоод ирэх болно. Мөн хайрттайгаа бүрэн ойлголцоход нэлээд хугацаа шаардах хандлагатай.

Эрүүл мэнд: Сарын эхний хагаст биеийн эрүүл мэнд сайн байх хэдий ч сэтгэл санаагаа тогтвортой, тайван байлгахад анхаарах хэрэгтэй. Өөрийгөө хэт ядраалгүй цагаа зохицуулж ажиллахыг зөвлөе. Биеэ цэвэрлэж, эрүүл хүнс хэрэглэж, өөрийгөө урам зоригоор битгий дутаагаарай.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Чиний ихэнх анхаарал гол төлөв гэр бүлийн болон ахуйн асуудлууд дээр төвлөрөх болно. Бие даасан чанар хүчтэй байна. Тиймээс өөрийнхөөрөө шийдвэр гаргаж, бусдаас тусламж гуйх шаардлага гарахгүй. Энэ сард чиний “сүнслэг” байдал буюу дотоод ертөнцтэйгөө холбогдох чадвар нэг шатаар ахина. Чи аливаа зүйлийг ойлгон хүлээж авахдаа сайн байна. Зөн совин, бодлоо дагаж зүг чигээ тодорхойлно. Боловсролоо дээшлүүлэхийг эрмэлздэг нумуудад энэ сард боломж элбэг байна.

Хэдий чиний анхаарал гол төлөв гэр бүл дээр төвлөрөх ч нумын ордныхон ажлын хариуцлагаа хойш тавьж чадахгүй. Сарын дунд үе хүртэл бүсээ чангалах хэрэг гарах нь. Гэхдээ түүнээс хойш бага багаар сайжрах болно. Томоохон эд зүйлд хөрөнгө оруулахад тийм ч таатай сар биш гэдгийг од эрхэс онцолж байна.

Хайр дурлал: Ганц бие нумын ордныхон гэр бүл, төрөл төрөгсдийнхөө шугамаар дамжуулан тохирох хүнтэй танилцах магадлалтай. Харин гэр бүлтэй, хостой нумуудын хувьд олон сорилтууд тулгарах ч бат бөх хайр тэсч үлдэж чадна. Хуучны амрагуудаас чамтай эргэн холбогдохоор хичээж магадгүй. Гэхдээ энэ харилцаа удаан үргэлжлэхгүй. Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол юун түрүүнд хосуудын хоорондын харилцаа тааламжтай, сайн байх ёстой гэдгийг санаарай.

Эрүүл мэнд: Эрүүл мэнд чинь эмзэг байна. Тиймээс зөвхөн шаардлагатай зүйлсийг л хийж эрч хүчээ гамнахыг зөвлөе. Эрүүл мэндтэй холбоотой зардал их гарч мэднэ.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж, шинэ төлөвлөгөө гаргах үе юм. Энэ сард матрын ордныхны гэр бүлийнхээ дотоод хэрэгт илүү анхаарал хандуулж, цаг зарцуулах болно. Ажил, карьерын хувьд ирээдүйн томоохон зорилтууд болон чухал төлөвлөгөөндөө багахан өөрчлөлт оруулна. Өөр хэн нэгэнд нийцүүлэх гэж урдаа тавьсан зорилгодоо бүү өөрчлөлт оруул. Сарын эхний хагаст нууцлаг зүйлсээр дүүрэн байх ба хүсэл, сонирхол, шунал хөдөлсөн сар байна. Тэр хүслээ биелүүлж өөрийгөө эрхлүүлэх нь сэтгэл санаанд чинь тустай. Гэртээ засвар хийх, шинэ зүйл худалдаж авахал зардал их гаргана. Өмнөх өр төлбөрүүдээ цэгцлэх тал дээр анхаараарай.

Хайр дурлал: Матрын ордныхон энэ сард тун сэтгэл татам байж эсрэг хүйстнээ өөртөө татах болно. Хайр дурлал чамайг дагаж, ганц биечүүдэд болзооны урилга тасрахгүй бөгөөд найз нөхөд, гэр бүлийнхний чинь тусламжтайгаар хайр дурлалын харилцаа чинь илүү сайхан байх болно. Болзооны урилгаас бүр боломжгүй биш л бол татгалзаад хэрэггүй. Харин хостой матруудын хувьд харилцаа нь эв нэгдэлтэй байна. Энэ үеэр жирэмслэх талаар ч төлөвлөж болох юм.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд матрууд энэ сард асуудалгүй сайхан байх болно. Гадаад үзэмжиндээ анхаарч, эрүүл амьдралын хэв маягийг туршиж үзэх бололтой. Сайхан бие галбиртай болохыг хүсч чийрэгжүүлэх дасгал, хоолны дэглэм зэргийг туршиж үзэх болно.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Дотоод сэтгэлийн болон гэр ахуйн асуудлууд анхаарлын төвд байх сар ирж байна. Таны өөртөө итгэх итгэл, шийдмэг байдал хүчтэй байх бөгөөд үүнийгээ ашиглан хүссэн бүхнээ гүйцээж чадна. Хийж байгаа үйлдлүүд болон нөөц бололцоо чинь чиний хувь тавиланг шийдэх үе ирээд байна. Энэ тал дээр бусдын дэмжлэгийг хүлээх хэрэггүй. Өөрийгөө шинэчилж сайжруулах хүсэл оволзоно. Гадаад төрхөндөө хөрөнгө оруулалт хийж илүү үзэсгэлэнтэй болоход цаг мөнгөө зарцуулна.

Ажлын уур амьсгал тийм ч тайван биш байна. Чамд одоогийн хязгаарлагдмал байдал хүндрэл учруулж, эрх чөлөөтэй ажиллахыг хүснэ. Гэхдээ хичээл зүтгэл, тууштай байдал чинь сарын эцэст шагналаа өгнө гэдэгт итгэх хэрэгтэй. Хамтран ажиллагсадтайгаа таарамж муутай байж магадгүй. Санхүүгийн зорилтдоо хүрэхэд тааламжтай сар. Мөнгөний мэдрэмж чинь сайн байх учраас энэ үеийг ашиглаад ав.

Хайр дурлал: Хайрыг хайж яваа ганц бие эмэгтэйчүүд эр хүнээс яг юу хүсэж байгаагаа тодорхойлохыг хүснэ. Хостой хүмүүс нь сарын эцсээр хамтрагчаасаа санхүүгийн хувьд туслалцаа үзүүлээсэй хэмээн хүсэж магадгүй. Энэ сард хайр дурлал, мөнгө санхүү хоёр хоорондоо их олон сэжмээр холбогдох болно.Эв эеийг хичээхийн тулд эелдэг найрсаг байж аль болох ойлголцоорой.

Эрүүл мэнд: Сарын турш эрүүл мэнд онц сайн байна. Хоол тэжээлээ сайн авч, амарч чадвал үүнээс ч илүү байх боломжтой. Чиний бие эрч хүчээр дүүрч юм юмыг хиймээр санагдана.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Гэр бүл, хайртай хүмүүс дээрээ төвлөрүүлсэн байсан анхаарлаа ажил, албан тушаал руу шилжүүлнэ. Ажлын талбар дээр ч чиний анхаарч, халамжлах хэрэгтэй асуудлууд хэд хэдээрээ гарч ирнэ. Энэ сар ерөнхийдөө хувийн амбиц, гадаад ертөнц гэсэн үгсээр тодорхойлогдоно. Тогтсон нийгмийн хэм хэмжээнд баригдалгүй, өөрийнхөөрөө шинийг санаачлахыг чи хүснэ. Санхүүгийн хувьд хатуу байр суурьтай байж, зарлагаа сайтар хянахыг од эрхэс зөвлөж байна. Томоохон худалдан авалт, боловсрол, урлаг соёлтой холбоотой зардал гаргах болно. Хэрвээ чи хөдөө аж ахуй, уул уурхайтай холбоотой бизнес эрхэлдэг бол орлого сайтай байна. Бүтээгдэхүүн үйлчилгээндээ тохирсон маркетинг хийснээр орлого чинь улам ихээр өснө.

Хайр дурлал: Энэ сард ганц биечүүд төдийлөн ганцаардахгүй ч нухацтай харилцаа үүсэхгүй. Харин хостой хүмүүс энэ сард хайртыгаа сэтгэл санаа болоод урам зоригоор маш ихээр дэмжих хэрэгцээ гарна. Хайрт чинь ажлаа сольж магадгүй.

Эрүүл мэнд: Сарын турш биеийн чинь эрүүл мэнд сайн байна. Фитнесс болоод хоол хүнсний эерэг өөрчлөлтүүд үр дүнгээ үзүүлнэ. Удаан хугацаанд хэрэгжүүлэхийг хүсэж байсан биеийн тамир, спорттой холбоотой төлөвлөгөөгөө даруй эхлүүлээрэй.

 

Таны сурталчилгаа