Цар тахлын улмаас зохион байгуулагдах эсэх нь тодорхойгүй байсан Улаанбаатар номын баярын тов гарчээ. Мишээл экспо төвд зургадугаар сарын 5, 6, 7-нд зохиогдох номын баяр анх удаа уламжлалт болон цахим хосолсон хэлбэрээр явагдах аж. Энэ үеэр зохиолч, бүтээгчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах боломж олгодгоороо номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм. Номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцдог юм.