Цаг үеийн мэдээ

       ХБНГУ-ын Бонны их сургуулийн Вирус судлалын институтийн захирал Хендрик Стрик шинэ коронавирусний эсрэг вакцин гарна гэдэгт эргэлзэж байгаа аж.

       Тэрээр "ХДХВ-ийн эсрэг 500 гаруй вакциныг аль хэдийн боловсруулж, цөөн хэдийг нь туршиж үзсэн боловч аль нь ч үр дүнд хүрээгүй шүү дээ" гэв. 

      Тэрээр “шинэ коронавирусний эсрэг вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй гэдэгт хүмүүс бэлтгэлтэй байх хэрэгтэй. Вакцин гарах хугацааг товлосон мэдээллүүд хөнгөн таамаглал төдий. Вирусыг хяналтад авах боломжтой хэвээр гэж үзэж байгаа ба тархалт эргэн дэгдсэн ч Герман улс дахин давж гарж чадна.

        Дэгдэлт ирэх намар илүү давтамжтайгаар, урьдаасаа өөр байдлаар тохиолдож магадгүй. Гэхдээ энэ хоёр дахь давлагаа биднийг бүрэн цөхрөөж, биднийг ялна гэдэгт би итгэхгүй байна" гэжээ

Таны сурталчилгаа