Зуны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг зуны хуваарьт шилжүүллээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар зуны улиралд, жил бүрийн зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31 хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг 08:00 цагт эхлүүлж байхаар болсон юм.
Энэ нь өдрийн уртад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагч нар орой эрт амрах, мөн авто замын ачаалал, хөдөлгөөнийг бууруулж зохицуулах зорилготой.