Цаг үеийн мэдээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад 2 сарын турш хориглосон согтууруулах ундааны худалдааг дахин сэргээсэн байна. Архи, согтууруулах ундаа зарагдаж эхэлсэн даруйд дэлгүүрүүдэд урт дараалал үүссэн байна.

Дэлгүүрээс гартаа архи барин гарч ирж байгаа хүмүүсийг гадаа дараалалд зогсож байсан хүмүүс баяр хүргэн, алга ташиж байсан гэнэ. Зарим хүмүүс архи худалдан авахын тулд бүтэн шөнийн турш очерлосон байна. Согтууруулах ундааг даваагаас пүрэв гаргийн хооронд худалдаалах бөгөөд иргэд зөвхөн гэртээ л хэрэглэх ёстой юм байна.

Коронавирусний халдвартай хүмүүсийг эмчлэхэд илүү анхаарал хандуулахын тулд эмнэлгийн бусад төрлийн үйлчилгээний ачааллыг бууруулах зорилгоор архины худалдааг хориглосон юм байна. Учир нь архидалтаас үүдсэн гэмт хэрэг, хүчирхийллээс болж эмнэлэгт хандах иргэд их байдаг байна.

Тус улсад коронавирусний халдварын нийт 32,683 тохиолдол бүртгэгдэж, 683 хүн амиа алдаад байгаа юм.

Таны сурталчилгаа