Цаг үеийн мэдээ

       Африк тивийн 2019 оны шилдэг хөлбөмбөгчин шагналыг Сенегал улсын шигшээ баг болон Английн Ливерпүүл клубын довтлогч С.Мане хүртсэн билээ.

      "Liverpool" багийн тамирчин, Хөлбөмбөгийн од энэ залуу жилдээ 10.200.000$ цалинтай. Гэвч тэрээр оддын өвчин тусаагүй, амьдралын үнэ цэнийг ухаарсан, үлгэр жишээ залуу болохыг дэлхий нийтээр мэддэг болжээ. 

Тэрээр эгэл жирийн амьдралыг илүүд үздэг бөгөөд тэр ч бүү хэл  хагархай дэлгэцтэй Iphone утсаа ч солихыг хүсдэггүй. 

Түүнээс фэнүүд нь  яагаад ийм утас барьдаг тухай асуухад:

" – Надад 10 ферари, 20 алмазтай цаг, 2 супер онгоц хэрэггүй!  Харин Дэлхий ертөнцөд юу хийх хэрэгтэй вэ?   Хүүхэд ахуйдаа өлсөж үхэх гэж байсан үе бий.  Би тэр үед хүнд ажил хийж, тэр ч байтугай хөлбөмбөгийг гуталгүй тоглож, хичээл сургуульд явдаггүй байсан. Харин одоо би хүмүүст тусалж чадахаар болсон.

     Сургууль байгуулж ядуу хүмүүст хоол хүнс, хувцас өгөхийг илүүд үзэж сургууль, цэнгэлдэх хүрээлэн барьсан. Мөн ядуу орны хүмүүст хоол хүнс, гутал хувцас өгдөг. Үүнээс гадна Сенегал нутгийнхаа хамгийн ядуу хүмүүст сар бүр 70 евро өгдөг. Надад гоё машинууд, лакшери хауснууд, үнэтэй аялалууд, супер нисдэг тэрэг аль нь ч хэрэггүй ээ. Миний ард түмэн надад чухал учраас амьдралаас өгсөн багахан ч гэлтгүй бүгдээсээ хуваалцахыг би илүүд үздэг"  гэж тэрээр хэлжээ. 

       Садио Мане коронавирусний тархалттай тэмцэхэд нь зориулж Сенегалд 45 мянган еврог хандивлажээ. Сенегалд коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэрбээр ийм шийдвэр гаргасан байна. Өдгөө 27  настай тамирчин С.Мане нөхцөл байдалд нухацтай хандаж, эрүүл мэнддээ анхаарал тавихыг бусдад уриалж байгаагаа нийгмээр сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна. Өмнө нь коронавирусний тархалтын улмаас Английн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг түр зогсоосон юм.

Таны сурталчилгаа