Цаг үеийн мэдээ

       Бүсгүйчүүдийн гоо сайханд сэтгэл зовоосон асуудлууд олон байх ч тэдгээрийг даван туулах аргыг тэд хэдийнэ олчихсон байдаг нь гайхалтай. Тэгвэл бүсгүй танд нүдний доогуур үүссэн үрчлээгээ дарах гарын доорх хялбар аргыг танилцуулж байна. 

Дагаад хийгээд үзээрэй, үр дүн нь хялбар гарна гэдэгт итгэлтэй байна. 

Орц:

Кокосын тос – 1 халбага

Е витамин – 2 капсул

Эфирийн тос – 2 дусал

    Эдгээрийг эмийн сан, хүнсний дэлгүүрээс худалдан авах боломжтой. Кокосын тосон дээрээ Е витамин болон эфирийн тосоо хийж хутгана. Үүнийгээ цэвэрхэн саванд хийж хөргөгчинд хадгалаарай.

Гоо сайхны бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж буюу бага зэрэг хөргөж хэрэглэснээр нүүрний арьсанд илүү сайн нэвчиж, үзүүлэх үйлчилгээ нь ч нэмэгддэг талтай.

       Орой унтахаас хоёр цагийн өмнө нүүрээ цэвэрлээд, бэлтгэж хөргөгчинд хадгалсан тосоо гаргаж түрхэнэ. Тосоо нүдний доод хэсэгт тараан түрхэж, хурууны өндгөөрөө зөөлөн иллэг хийгээрэй. Ингээд л болоо. Өглөө нь нүүрээ цэвэрлээд, өдөр тутмын будалтаа хийж болох юм.   Энэхүү тосоо орой бүр түрхэж, зовхио чангалж байгаарай. Нэг л анзаарахад таны нүдэн доорх үрчлээс алга болсон байх болно.

Таны сурталчилгаа