Украины Днепр хотод 5 дугаар сарын 16 ны өдөр нэгэн аймшигт хэрэг гарчээ.
Энэ өдөр хөл бөмбөгийн бэлтгэлээ тараад гэрлүүгээ харьж явсан Родион Волков хэмээх 11 настай хүү гэртээ ирэхгүй оройтож, гар утас нь холбогдохгүй байсан тул гэрийнхэн нь цагдаагийн газарт мэдэгдсэн байна.
Гэтэл хэрэг нэгэнт буруу тийш эргэсэн байлаа. Камерт бичигдсэн бичлэгт хүүтэй нэгэн настайвтар хүн яриа өдөж, дэлгүүр дагуулж орж, улмаар түүнд амттан авч өгсөн нь бичигджээ.
Мөн тэд тухайн дэлгүүрээс хамтдаа гарч явсан байна. Хүүгийн утасны байршил заагч идэвхитэй байсан тул цагдаа нар сүүлийн байршилд эрэн сурвалжлах ажиллагаа явуулжээ. Цагдаа нар тухайн цэцэрлэгт хүрээлэнд байрлах орхигдсон барилга руу ортол, нүүр нь цус болсон нүцгэн эр орон дээр хэвтэж байжээ.
Цагдаа харсан эр сандран босож, хувцсаа өмсөх оролдлого хийсэн байна.
Цагдаа нар хөгшин эрийг орноос холдуулсан бөгөөд тэд орон дээр овоолсон хувцаснууд дундаас амьгүй болсон Родион хүүгийн цогцосыг олжээ.
Гэмт хэрэгтэн нь 59 настай тодорхой хаяггүй, тэнэмэл эр байсан байна Тэрээр үйлдсэн хэргээ хүлээсэн бөгөөд хүүгийн амийг хөнөөсний дараа түүний цогцостой ёс бусаар бэлгийн харьцаанд орсоноо мөн хүлээжээ.
Родион хүүг энэ сарын тавдугаар сарын 19–нд оршуулсан бөгөөд эрх баригчид гэмт этгээдэд бүх насаар нь хорих ял төлөвлөж байгаа гэнэ.
Иймд иргэд та бүхэн үр хүүхдүүдээ нүдний цөцгий мэт харж хандаж, настай хүн бүхэн сайн хүн биш гэдгийг сануулаарай.