Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ-Амгалан” хорооллын 520 дугаар байрны 12 давхар барилгын дээврээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 1-ний өдрийн 13:36 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 13:50 цагт очиж, тус байрны 12 дугаар давхрын орцны цонхоор иргэн 27 настай, эрэгтэй Н нь амиа хорлож болзошгүй үсрэх гэж байсныг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Жанлаваар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Таны сурталчилгаа