Цаг үеийн мэдээ

 Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Гучийн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ тус аймгийн харьяат иргэн Н /68 настай, эрэгтэй/ 6 сарын 02-ны өдрийн 21:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:15 цагт аймгийн Онцгой байдлын албанд өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 40 км замыг туулан 6 сарын 03-ны өдрийн 01:30 цагт очиж, гэрээс нь урд зүгт 7 км-т “Гучийн толгой” гэдэг газраас эсэн мэнд олж, гэрт нь хүргэж өгчээ.

Эх сурвалж : ОБЕГ          

Таны сурталчилгаа