Тоглоомын талбайн аюулгүй байдал хангагдаагүйгээс болж өчигдөр дахин нэг хүүхэд бэртлээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах тоглоомын талбайн төмөр тоглоом унасны улмаас 12 настай охин хүнд гэмтэж, гавлын яс нь цуурч, охиныг ГССҮТ-д хүргэсэн байна.
40 сая төгрөгөөр хийсэн тоглоомын талбай хүүхдүүдийн амь насанд аюул, эрсдэл учруулж байгааг оршин суугчид хэлж байв.