Цаг үеийн мэдээ

Хуучны эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр зургадугаар сарын 2-ны 20:30 цагийн орчимд иргэн Э нь Бигхорн маркийн тээврийн хэрэгслээр Дундговь аймгийн Гурван сум гэх газраас данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэрэг хуучны эд зүйлийг зохих зөвшөөрөлгүй олж аваад, тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Уг хэргийг тус нутгийн цагдаагийн байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлснийг Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс мэдээллээ.

Таны сурталчилгаа