Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн “Битүүтийн Баян нуур” гэх газар тус аймгийн харьяат малчин 18 настай, эрэгтэй У нь адуу сургаж яваад “Баян нуур”-ын усанд зургадугаар сарын 2-ны өдрийн 17:30 цагийн орчим осолдсон тухай дуудлагыг тус өдрийн 17:52 цагт аймгийн Онцгой байдлын газар  хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, зургадугаар сарын 3-ны өдрийн 02:20 цагт 8 метрийн гүнээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.  

Таны сурталчилгаа