Цар тахалд хамгийн ихээр өртсөн орнуудын нэг болох Испани улсад сүүлийн 2 хоног дарааллан коронавирусээр нас баралт бүртгэгдээгүй байна. Энэ нь гуравдугаар сараас хойш нас баралт бүртгэгдээгүй анхны тохиолдлууд болж байгаа юм. Цар тахлын оргил үед өдөрт хэдэн зуун хүний амийг алдаж байсан Испани улсын хувьд энэ нь маш том амжилтад тооцогдож байгаа юм.
Тус улсад анх 3 дугаар сарын 3-ны өдөр коронавирусээр амиа алдсан эхний 2 тохиолдол бүртгэгдэж байсан юм. Харин халдварын дэгдэлтийн оргил үеэр 4 дүгээр сарын 2-нд 24 цагийн дотор хамгийн их хүн буюу 950 хүн амиа алдаж байсан юм.
Испани улсад цар тахлын оргил үе өнгөрч, халдварын тохиолдол буурч байгаатай холбогдуулан хорио цээрийн чанга дэглэмээ сулруулаад байгаа юм.
Тус улсад цар тахал дэгдснээс хойш халдварын нийт 240 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 27,127 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: abcNews