Цаг үеийн мэдээ

       5 дугаар сарын 25 нд АНУ–ын Миннесото хотод болсон Африк Америк иргэн Ж.Флойдыг нас барахад хүргэсэн цагдаагийн буруутай үйл ажиллагаа өмнө нь ч бас тохиолдож байсан юм.

       Түүх өгүүлье.

     1991 оны 3 дугаар сарын 3 ны шөнө согтуугаар автомашин жолоодож явсан Кинг Зогс! хэмээх цагдаа нарын дохиог үл тоон зугатаж улмаар  зодуулж амь насаа алдаж буй бичлэг тарсан юм.

     Хэн хэн нь буруутай байсан уг хэргийн эцсийн дүгнэлтийг шүүхээр шийднэ гэсэн ч 1992 оны 4 дүгээр сарын 29–ны шүүхийн эцэслэсэн шийдвэрээр дөрвөн цагдааг гэм буруугүй хэмээсэн дүгнэлт гарсанаас үүдэн Лос Анжелос хотын иргэд  жагсаал хийсэн юм. Уг жагсаал даамжирч  бослого хөдөлгөөнд шилжсэний улмаас 55 хүн нас барж, 7 тэрбум долларын хохирол учруулсан ноцтой эсэргүүцэл болж хувирсан билээ.

Энэ мэт харамсалтай хэргүүдийн түүх бий ч өнөөдрийг хүртэл Америкт арьс өнгөний үзэл байсаар байна.

    Галвестон хотод хоёр цагдаагийн офицер бусдын өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх дуудлагын дагуу хар арьст сэжигтэн Доналд Нэллиг саатуулан, баривчилсан аж. Ингээд тэд цагдаагийн хэсэгт очихын тулд гавтай сэжигтнийг ойролцоогоор найман гудамжны турш гавнаас нь оосорлон алхуулсан байна.   Энэ талаар Галвестон хотын цагдаагийн газрын дарга Вернон Холл “энэхүү үйлдлийг зарим тохиолдолд морьт цагдаагийн алба хаагч нарт зөвшөөрдөг. Гэхдээ энэ тохиолдолд бол буруу шийдвэр байсан” гэсэн байна. Тэрээр “тус цагдаагийн офицерууд гэмт хэрэгтэнг баривчлахдаа тун муу шийдвэр гаргасан. Гэхдээ тэд ямар ч буруу бодол болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах өнгө аясаар үүнийг хийгээгүй болохыг хэлмээр байна” гэсэн юм. 

  

       Одоогоос 70 жилийн өмнө Өмнөд Каролина мужид хар арьст Жорж Стенли хэмээх хүүг цахилгаан сандалд суулгаж цаазаар авч байжээ.

Энэ нь АНУ-ын түүхэнд хамгийн залуу хүнийг цаазаар авсан тохиолдол болон түүхэнд үлдсэн байдаг. Цахилгаан сандалд сууж цаазлуулсан 14 настай хүүг хоёр цагаан арьст охиныг хөнөөсөн хэмээн буруутган цээрлүүлсэн. Тухайн үед Колумбия мужаас 25 км-ын зайтай орших Алколу хэмээх жижиг тосгоны ойролцоо долоо, арван нэгэн настай хоёр охин алагдсан бөгөөд энэ хэргийг Стенли хүүд тохсон байна.

Стенли цадаа нарт байцаагдаж байхдаа хэргийг үйлдээгүй хэмээн мэдүүлж байсан, мөн хэргийг үйлдсэнийг нь харсан гэрч, нотлох баримт байхгүй ч хүчээр түүнд хэргийг тулгаж хүлээлгэсэн нь батлагдсан юм.

Байцаалтын ажиллагаа гурван сар үргэлжилсэн бөгөөд энэ бүхний дараа эцэст нь түүнд цахилгаан сандал сууж цаазлуулах ялыг оноожээ.  Тухай үед нас барсан охидын нэгний аав цагдаагийн газрын дарга байв.

  

    Хүний эрхийг дээд зэрэгт авч үздэг Америк улсад  коронавирусний тархалтын өдрүүдэд амандаа хаалт зүүж дэлгүүрт орсон хоёр хар арьст иргэнийг дээрэмчид хэмээн цоллож улмаар цагдаа дуудсан тохиолдол гарчээ. 

Энэ байдалд дургүйцсэн  хар арьст иргэд амны хаалт зүүхээс татгалзаад байгаа билээ.

     Америкт коронавирусний халдвар авсан  нийт иргэдийн 60 хувь нь хар арьст иргэд байгаа нь  дээрх явдалтай шууд бус ч агуулгаараа холбогдож байгаа юм. 

Түүгээр барахгүй хар арьст иргэд нэн ядуу биш л бол эмнэлгийн үнэгүй болон халамжийн эмчилгээнд орох эрх байдаггүй аж.

      Дунджаас доош орлоготой иргэд өөрийн амь насаа даатгалд хамруулах эдийн засгийн хангалттай нөхцөл бүрдээгүй байдаг учир коронавирусний халдвар авсан үед эмнэлгийн тусламж хамгийн бага авсан хэмээсэн тоо баримт байна. 

 

 

Таны сурталчилгаа