Цаг үеийн мэдээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид тавдугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэн, зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ.

Тусгай ажиллагаа явуулж байх үеэрээ хил дамнуулан хар тамхи худалдан борлуулж байсан бүлэг этгээдүүдээс их хэмжээний мансууруулах бодис хураан авсан байна. 

Шалгалтын хүрээнд мөн Ханбогд суман дахь Цагаан хад орчимд шалгалт явуулж, нүүрс тээврийн жолооч нар болон "Оюутолгой"-гоос баяжмал тээвэрлэж буй хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд нэг бүрчлэн үзлэг шалгалт хийсэн байна.

Таны сурталчилгаа