Цаг үеийн мэдээ

      Агаарын бохирдол судлаач нэгэн иргэн хязгаарлагдмал орчинд үүссэн агаарын бохирдлыг өөртөө шингээж авдаг цэцэг байдгийг судалж нээжээ. 

Тэрээр нэгэн өдөр эхнэрээ дагаад хумсны салонд орсон байна. Гэтэл уг салоноос хумсны будаг арилгагч ацтоны үнэр маш аймшигтай үнэртэж, улмаар  толгой нь эргээд, гэртээ харьжээ.

     Ингээд тэрээр агаарын бохирдол хэмжигч багажаа аваад эргээд хумсны салонд ирээд хэмжилт хийтэл салоны агаар нэлээд бохирдолтой гарсан байна.

     Тэрээр  бохирдолыг хэрхэн арилгах вэ гэдэг дээр хэсэг тархиа гашилгаж байгаад цэцэг тарих санаа олжээ. Ийнхүү олон төрлийн цэцэг олон салонд байршуулж байгаад хэмжилт хийхэд салон дахь агаарын ацтоны хэмжээ маш бага буурсан байна.

    Олон туршилтын эцэст агаар дахь ацтоны хэмжээг 94 хувь хүртэл шингээж байсан ургамлыг олжээ.  Энэ ургамал нь ханборгоцойн төрлийн Бромилев буюу Bromeliad хэмээх цэцэг бөгөөд тасалгаанд ургадаг төрөл нь гадуур дэлгүүрт хямд худалдаалагддаг юм байна. 

 

Таны сурталчилгаа