Цаг үеийн мэдээ

      Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Энэ жилийн хувьд УИХ-аас баталсан хуулийн дагуу анх удаа Их дүйчин өдрөөр бүх нийтээр амарч байгаа юм. Иймд сүсэгтэн олныг махан хоолноос татгалзахын дээр согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

      Өнөөдрийн байдлаар дэлгүүр, худалдааны төвүүдэд архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон захирамж, шийдвэр гараагүй байна.

   Харин Төв аймагт ИТХ-ын тогтоолоор энэ өдөр архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хоригложээ.

Таны сурталчилгаа