Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хийж буй гурав дахь томоохон нүүлгэн шилжүүлэлтийн ажил бол Цагаан хад суурьшлын бүсийн зохион байгуулалт юм.

Аймаг, сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Цагаан хад суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлэлт, газар зохион байгуулалтыг хийж, дараах ажлыг хэрэгжүүлжээ. 

-700 гаруй гэрийг нүүлгэж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 393 иргэнд газар олголт хийж, газрын кадастрын дагуу байршуулав. 

-Шинээр олгосон газарт жишиг хашаа барьж, хогийн цэг, бие засах газрыг байгуулав. 

-Гуанз, дэлгүүр, худалдаа явуулж байгаа 158 иргэний одоо байгаа газрыг баталгаажуулан газар олголт хийв. 

-Авто засварын зориулалтаар 27 иргэнд газар олголт хийж газрын кадастрын зураг үйлдэж тэмдэгжүүлэв.

-Гудамж, айл өрхийн хаягжуулалтын хаягийн зургийг хийж, Цагаан хад, Дэлгэр өндөр, Жаргалант гэсэн 3 хороолол үүсгэв.

-Галын аюулгүй байдлыг хангах үүднээс стандартын бус газарт байршиж байсан ахуйн газ зарах 5 иргэний газрын байршлыг тогтоож өгөв.

-Эрүүл ахуй, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор мал нядалгаа буюу бойны цэгийг тогтоож, бойны үйл ажиллагаа явуулдаг 3 иргэнд эзэмшүүлэв.

-Цагаан хад суурьшлын бүс орчмын 113 га газрын 15665 тонн хог хаягдлыг цэвэрлэж, хогийн цэгт төвлөрүүлсэн байна.

Таны сурталчилгаа