Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулах зорилгоор "Улсын дугаар 2020" хэсэгчилсэн арга хэмжээг зургадугаар сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Иймд жолооч та бүхэн Монгол Улсын MNS 4410-2:2017 улсын дугаарын стандартыг мөрдөж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.