Цаг үеийн мэдээ

Өнөөдөр өдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэж, салхи ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэхийг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 06-ны 20 цагаа­с 06 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар бороо, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр сэрүүсэж 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 19-24 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Байдраг голын хөндийгөөр 8-13 градус, Олон нууруудын хөндий, говийн бүсийн баруун хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүсийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурна. Сэрүүсэж шөнөдөө 11-13 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 8-нд говь талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 

Таны сурталчилгаа