Өнөөдөр Өлзийтийн авто замын төлбөр хураах цэгийн орчим гарсан зам тээврийн осолд холбогдсон том оврын ачааны автомашины жолооч Г /30 настай/ нь өмнө нь удаа дараа буюу 15 удаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байсан байна.
Уг жолооч зам тээврийн осолд холбогдох үед жолоодож явсан тээврийн хэрэгслээ хуулийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй зөрчилтэй байсан бөгөөд яг зам тээврийн осолд холбогдохоос 1 цаг орчмын өмнө шинээр баригдсан тууш замын эхлэл хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч зогсоож оношилгоонд оруулаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон үйлдэлд нь зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.
Гэвч уг жолооч урьд өмнө нь олон удаа зөрчил гаргаж торгуулийн арга хэмжээ авахуулсан боловч торгуулиа хуулийн хугацаанд төлж барагдуулж байгаагүй, мөн өөрийн алдаа дутагдлыг анхаарч арилгахгүйгээр цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зөвлөмжийг үл биелүүлэн хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсан байна.
Удаа дараа замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг жолоочийн буруутай үйлдэл ноцтой осол аваар гаргахад хүргэдэг юм шүү!!!