МИАТ-ийн онгоц анх удаа Австрали улсад газардлаа.
Австрали улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 1200 гаруй иргэний өргөдлийг ГХЯ-наас УОК-ын Шуурхай штабт танилцуулжээ.
Үүнээс журмын дагуу хүүхэд, өндөр настан болон өвчтэй иргэдийг онгоцонд суулгах юм. Зургаадугаар сарын 6-ны орой Сидней хотын нисэх буудалд газардсан МИАТ-ийн онгоц, зургадугаар сарын 8 буюу даваа гарагийн өглөө эх орондоо буух төлөвлөлттэй байгаа юм.
Сидней хотоос ирэх тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирэх ба онгоц буцахдаа Филиппин улсад газардан цэнэглэх бөгөөд тэр үед Филиппинээс 34 иргэнээ авна хэмээн ГХЯ-наас мэдээлсэн билээ.