Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц зургадугаар сарын 8 буюу даваа гарагийн 20:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор:
-Бага насны хүүхэдтэй гэр бүл 79,
-Жирэмсэн болон асран хамгаалагчтай 15,
-Өндөр настан болон асран хамгаалагчтай 47,
-Хөгжлийн бэрхшээлтэй 2,
-Эрүүл мэндийн шалтгаантай 26,
-Виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65,
-Филиппин Улсын Сэбү арлаас 29 гээд нийт 263 иргэн эх орондоо ирэх юм.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шуурхай штаб зургаадугаар сард:
2020.06.10 Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан
2020.06.11 Япон, Токио
2020.06.15 БНЭУ
2020.06.17 БНСУ /транзит/
2020.06.18 БНСУ, Сөүл
2020.06.19 ХБНГУ, Франкфурт хотоос 2000 орчим иргэнээ татан авахаар бэлтгэлээ хангаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.