Алдарт 2PAC-ийн хамаатан хэмээн өөрийгөө зарлаж, “Give me justice”, “Рашаантын 18” зэрэг уран бүтээлүүдээрээ олонд танигдсан, шинэ залуу уран бүтээлч болох Рэппэр Pacrap буюу Х.Ундрах нь зургадугаар сарын 4-ний өдөр уушгин тус газраа хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Энэ бол миний мэдэх хамгийн тархигүй хүн. Энэ хүнээс болгоомжилж яваарай. Айж, ичих болон хүнд байдаг сэтгэл зүй байхгүй араатан л гэсэн үг. Чих нь дүлий мэт энэ хүнээс болж би хайртай бүхнээсээ хагацах дөхлөө. Одоо би эмнэлгийн орон дээр тарчилж байна. Ийм нийгмийн шаар шавхруунууд байхгүй болсон цагт хүчирхийлэл, ниймгийн муу муухай гэмт хэрэг алга болно. Тэнхэрснийхээ дараа иймэрхүү юмнуудтай хатуу тэмцэнэ заавал!” хэмээн бичиж, дараах цахим хэрэглэгчийн зургийг оруулсан байна.